Сэтгүүлч Л.Баяржаргал: Намайг шүүхээс гэм буруутайг тогтоогдоогүй байхад прокурор яллахыг завдсан!

159

Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорьж, шалгах эсэх шүүх хурал болж байна. Түүний хувьд прокурор, шүүхтэй холбоотой ноцтой мэдээллүүдийг ноцолжээ.

Сэтгүүлч Л.Баяржаргал:

Өмнө нь буюу 02-р сарын  13-нд шүүх хурал товлосон. Тухайн шүүх хурдын үеэр “сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлаж өгөөч” гэдэг саналыг прокуророос гаргасан.

Энэ бол бидний өөрсдийн сонгож, эзэмшиж, түүгээрээ хоолоо олж иддэг мэргэжил, боловсролыг шүүхээс хориглох санал гаргасан хэрэг.  Харин шүүхээс мэргэжлийн үйл ажиллагааг нь хязгаарлахгүйгээр хилийн хориг тавих, хэрэгтэй холбоотой мэдээлэл задруулахгүй байх шийд гаргасан. 

Харин өнөөдөр мөн л цагийн өмнө дуудаад, цагдан хорих санал гаргаад байна. Энэ бол хууль хяналтын байгууллага сэтгүүлчийн эсрэг зохион байгуулалтад орсны илрэл. Тийм ч учраас иргэн намайг шүүхээр гэм буруутай нь тогтоогоогүй байхад яллахыг завдсан. Хуулийн өмнө тангараг өргөсөн прокурор “Бүгд найрамдахыг нь уншуулна” хэмээн заналхийлэхийг би өөрөө чихээрээ сонссон.Quote

Мөн миний мөнгөө төлж үйлчлүүлж байгаа өмгөөлөгчид “намайг барьж, хорино” гэж хэлсэн байсан. Энэ мэт үйлдэл нь хууль хяналтынхан  зохион байгуулалттай гэдэг нь  батлагдаж байна, гэжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here