Хөгжлийн банкны 3 дахь шатны сонсголд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг дууджээ

223

Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын түр хороо гурав дахь шатны сонсголыг ирэх долоо хоногт зохион байгуулахаар болжээ.

Энэ удаагийн сонсголыг 2 үе шаттай явуулна. Үүнд:

1-рт, 2542 зээлийн асуудлыг ярина. 1,6 их наяд төгрөгийн зээл. 

2-рт, 2011-2020 хүртэлх хугацаанд арилжааны банкуудад Хөгжлийн банкны эх үүсвэрээс байршуулсан 3280 мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шинжилгээ хийх юм байна.

Гурав дахь шатны сонсголд нийт 216 хүн, албан тушаалтныг гэрчээр дуудна. Үүнд:

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, MCS группын үүсгэн байгуулагч, Ж.Оджаргал, “Таванбогд трэйд”-ийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, “Буян” компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр, түүний охин Б.Жаргалан, УИХ-ын гишүүн Б.Цогтгэрэл, Ш.Адьшаа нарын албан тушалатнууд багтжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here