Ардчилсан нам шинэ гэрчилгээ авах хүсэлт гаргасан ч Дээд шүүх олгохоос татгалзжээ

72

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нараас  Улсын дээд шүүхэд  2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр өргөдөл ирүүлж, “… намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохыг хүссэн байдаг. 

Харин өнөөдөр/2023.03.07/ Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан болж, “… намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэж үзжээ.

ҮНДСЭНДЭЭ ХУУЛЬ ЁСНЫ ДАРГАТАЙ БОЛСОН ГЭХ АН ОДООГООР АЛБАН ЁСНЫ БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГҮЙ БАЙГАА БОЛЖ ТААРЧ БАЙНА.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here