Засгийн газрын өнөөдөр/2020.03.18/-ийн хуралдаанаар хэрэглээний зээлийг 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулах шийдвэр гаргасан юм.
Нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээл авдаг байна. [Tweet “Тиймээс үндсэн өр, зээлийн хүүг 90 хоногийн хугацаанд төлөхгүй байхаар хойшлуулсан.”]Уг шийдвэр нь нэгдүгээр сарын 27-ноос зургаадугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд мөрдөнө. Ингэснээр,
–Зээлээ төлөөгүй зээлдэгчдийг зургаан сарын турш хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд оруулахгүй
–Зээл төлөх хугацааг хойшлуулсан гурван сард зээлийн хүү нэмж бодогдохгүй
-[Tweet “”Хэрэглээний зээл”-д автомашин, цалин, ипотекийн гэх мэт зээлүүд хамаарагдана”]
-Зээл гэрээгээр зохицуулагддаг тул аж ахуйн нэгжүүд зээл авсан банктайгаа уулзаж, хугацаагаа сунгаж буй талаар гэрээндээ бүтцийн өөрчлөлт хийлгэх боломжтой юм.