Далай ламын айлдварт X Богдоор тодорч буй 8 настай хүү бол “Монполимент” группийн үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын зээ юм. Түүний ээж нь Ц.Гарамжавын охин, “Монцемент” төслийн удирдагч Н.Мөнхнасан бол аав нь математикч Ч.Алтаннар юм.
Шинээр тодорсон 10-р богд аль нэг хийдэд бус, Богд уулын Арцатын аманд байгуулж буй нийтэд шашны боловсрол олгох шашин-соёлын цогцолбор хүрээлэнд суух юм байна.Quote