Мартахгүй давтахгүй хөдөлгөөн 03.18 !!!
Бүх эрчүүдийг, аавуудыг уриалж байна !
Ирээдүйн аав, Монгол улсын үнэт эрдэнэ болсон 3-хан настай бяцхан хүү бяцартлаа зодуулаад, нэмж хүчирхийлүүлээд 3 дахь хоног дээрээ ухаангүй сэхээнд байна ! Шулуун гэдэсний хүнд гэмтэл бяцрал гээд хүчингийн хэргээр нэмж шалгагдаж байна, 3-хан настай хүүхэд шүү дээ яаж санаанд нь багтаж байна аа. Хэдхэн хоногийн өмнө нэг хүү зүгээр л тогонд цохиулаад нас барчихлаа ! Маралмаагийн гэх хэрэг торгуулиад л дууслаа. Өөр бүр ч аймшигтай хэргүүд мэдэгдэх ч үгүй өнгөрч байна. Бид мартдаг тийм учраас алдаагаа давтдаг.
Муусайн яргачин новш нартай үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хатуухан тэмцэцгээе эрчүүд ээ ! Эр хүн гэдэг хүч чадал, уур бухимдлаа хүүхдийг, эмэгтэйчүүдийг хүчирхийлж байгаа новш нарт гаргацгаая ! Псда нарыг илээд өнгөрөх биш хатуухан ухамсрын шанаа өгцгөөе !
Хууль эрхзүйн орчин дутуу зүйл байвал шаардаж батлуулья, чангалья ! Хүүхдийн төлөө ямар ямар газар, фонд, ийм зүйл дээр бүлх залгисан мэт чимээгүй суудаг УИХ гишүүд, тэднийг сэртэл нь тэмцэцгээе !
Дахиж ийм зүйл сошиалаар шээрлэж суудаг байхаа больцгооё !
Дор бүрнээ орц орцондоо, гудам гудмандаа сайн дурын хүүхэд хамгаалагч болцгоож энэ асуудалд цэг тавьцгаая ! Хүүхдийн хүчирхийллийн эсрэг ард түмний онцгой байдал түгшүүр зарлаж олноороо нэгдэцгээе ! Мартсан учраас давтдаг .