Б.Отгон: Цөлмүүлж байгаадаа цөмөөрөө баярлах уу?

75

Цөлмүүлж байгаадаа цөмөөрөө баярлах уу?

Хамгийн гол нь 34 хувьдаа оногдох ногдол ашиг хүртэх шүү!!!

Оюу толгойн далд уурхайн ашиглалт өнөөдөр эхэлж байна. Газрын гүнд 1,3 км-т орших гүний уурхайд Ерөнхий сайд очиж, телевизүүд хэдэн газраас шууд дамжуулж байна. “Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиална” гэдэг шиг Рио тинто бүх томоохон хэвлэлийг аваачиж, Монголчуудаар өөрсдийгөө тэнгэрт тултал магтуулж байна. Жинхэнэ тархи угаалт гэж юу байдгийг одоо ТВ-ээ асаагаад хар. Том үйл явдлын гэрч болж буйгаараа тэнд очигсод хагартлаа баярлаж буйгаа бүгд нэгэн дуугаар илэрхийлэх ажээ.

Өнөөдөр жилд 130,000 тн зэс олборлож байгаа тус уурхай 2028 онд 500,000 тн зэс олборлоно. Олборлолт 3 дахин нэмэгднэ гэсэн үг. Хамгийн гол зүйл бол дэлхийд 4-рт орж байгаа зэсийн том уурхай ашиглалтад орсноор баялгийн эзэн Монголчууд юу хүртэх вэ? Дубайн гэрээгээр 2038 оноос л ногдол ашиг хүртэхээр гэрээ хийсэн нь Монголд хохиролтой гэж дүгнэсэн. Гэтэл энэ байдал өнөөдөр ч хэвээрээ байгаа шүү.

Сая Оюутолгой төслийн Хуулийн хэлтсийн даргаас сэтгүүлч “Монголчууд хэзээнээс ногдол ашиг хүртэх вэ?” гэж асуулаа.

-“Далд уурхай ашиглалтад орсноор Монголчуудын хүртэх өгөөж мэдээж наашилна ” гэснээс өөр тодорхой хариулт алга.

Баялгаа өөрсдөдөө ашиггүйгээр харийнханд цөлмүүлж байгаа бол баярлах шалтгаан биш шүү.

Баасанжавын Отгон.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here