Ноолуурын үнэ тогтворжуулах “Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлнэ

1481

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноос ноолуур, алтны салбарын үйлдвэрлэл, борлуулалт, цаашид анхаарах асуудал, эдийн засагт үүсэж буй хүндрэлийг даван туулах гэх мэт асуудлуудыг хэлэлцэх үүднээс холбогдох албаныхантай уулзжээ. 

-Корона вирусийн халдварын тархалтаас үүдэн энэ жил ноолуурын үнэ өсөхгүй байхвий гэсэн айдас иргэд, малчдын дунд гараад буй. Тэгвэл ноос, ноолуурын салбараар орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх, худалдаа эргэлтийг сайжруулах үүднээс холбогдох газрууд тодорхой арга хэмжээ авч эхэлжээ.

[Tweet “Өнөө жил 10.0 орчим мянган тонн ноолуур бэлтгэх тооцоо гарсан бөгөөд Хөгжлийн банкнаас бага хүүтэй зээл гаргаж, худалдан авагчдыг дэмжихээр төлөвлөжээ.”]

Мөн УИХ дээр Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм байна. Тус ажлын хэсгээс гарсан судалгаа дүгнэлтийг үндэсоэн Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг дэмжих арга хэмжээг батлан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хөгжлийн банкны санхүүжүүлэх зээлийн хэмжээ 300 орчим тэрбум төгрөг, хүү нь 12 хувь бөгөөд 3.0 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, хүүгийн зөрүү 9.0 хувийг татаас хэлбэрээр шийдвэрлэхээр яригдаж буй юм.
Энэхүү зээлийг зөвхөн ноолуур худалдан авахад зориулах, ноолуурын үнийг унагахгүй, өнгөрсөн жилийн түвшинд хадгалах, ийм замаар малчдаа дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, энэ үйл ажиллагаанд хатуу хяналт тавих нь чухал гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар сануулжээ.

[Tweet “Манай улс самнасан ноолуурын экспортоос 4.0 хүртэл тэрбум, багадаа 2.0 тэрбум ам.долларын орлого олох боломжтой ажээ.”]

хариулах

Please enter your comment!
Please enter your name here