Д.Амарбаясгалан: Хууль зөрчиж томилогдсон 800 орчим албан хаагч бий, тэднийг “Шүүр” ажиллагааны хүрээнд чөлөөлнө

93

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Шүүр” ажиллагааны хүрээнд хууль зөрчин томилогдсон 800 орчим алба хаагчийг чөлөөлнө гэдгийг онцолжээ.  

Тэрээр, 
– Хуулиудыг зөрчиж, төрийн албанд томилогдсон албан тушаалтнуудыг дөрөвдүгээр сарын 6-ны дотор чөлөөлж, тухайн сарын 10-ны дотор ЗГХЭГ-т хэрхэн яаж шийдвэрлэсэн талаарх мэдээлэл ирүүлэх учиртай. Төрийн албанд хууль зөрчиж томилогдсон 800 орчим албан хаагч бий талаар АТГ-аас мэдээлж байсан. Шүүр ажиллагааны хүрээнд эдгээр хүнийг ажлаас нь чөлөөлөх ажлыг хийнэ.

-Авлигын улмаас хураагдсан хөрөнгийг цаашид тулгамдсан асуудлаа шийдвэрлэх салбарт ашиглахын тулд тодорхой хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийнэ.

-Гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гадаад руу оргосонтой холбоотой “Шувуу” ажиллагаа хэрэгжүүлж байгаа. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүс олноор очиж оршин суугаад байгаа улс оронтой эрх зүйн харилцан туслалцааны яриа хэлэлцээрийг эхлүүлж байна, гэжээ. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here