УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Боловсролын зээлийн сан/БЗС/-ийн мөнгөөр Английн Лийдс гэх хотод сурсан гэх мэдээлэл гарсан. Гэвч Д.Ганбат гишүүн БЗС-аар огт сураагүй аж.
Тэрээр:
“Боловсролын зээлийн сангийн асуудал дээр та нартай адил байр суурьтай байна. Бусдын боломжийг хулгайлсан, жирийн иргэд сурах боломж хомс. Эрх мэдэлтэй УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд маш олноороо сурсан юм билээ. Би Английн Лийдс гэж хотод огт очиж үзээгүй. Гэтэл намайг тэнд улс төрөөр сурсан мэтээр тарааж байна. Өөрсдөө идэж уучихаад, ямар нэгэн байдлаар бидний нэрийг хавчуулаад явдаг болжээ. Ёстой тийм зүйл надад байхгүй…” гэсэн юм.