ЭМЯ-ААС СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨЛ, ХОРИОГ ДАХИН НЭГ САРААР СУНГАХ САНАЛ ГАРГАЖЭЭ

714

Сургууль цэцэрлэгийн хөл, хорио энэ сарын 30-нд дуусах ёстой. Гэвч манай улсад коронавирусийн халдварын 6 тохиолдол бүртгэгдээд байгаа үед хориог сунгах уу гэдэг асуулт олны дунд үүсээд байна. Тиймээс Улсын онцгой комисс хуралдаад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг “хөл, хориог сунгах эсэх асуудлаа оруулж ирэх”-ийг чиглэл болгосон. Харин БСШУСЯ-ны хувьд “Эрүүл мэндийн яамны санал дээр үндэслэж шийдвэрээ гаргана” гэж мэдэгдээд буй.

Тэгвэл [Tweet “Эрүүл мэндийн яамнаас сургууль, цэцэрлэгийн хөл, хориог дахин нэг сараар сунгаж дөрөвдүгээр сарын 30 хүргэх санал гаргасан байна.”]

Тус яам гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here