МАН-ын нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энхэд 500 саяыг залилуулсан иргэн цагдаад ханджээ

101

“Симба”Батаа гэх УИХ-ын гишүүн үнэг буудаж, улсын онгоц унагасан дуулианд холбогдож байсан түүх 2000-аад оных. Харин түүний төрсөн дүү Ц.Бат-Энх нь МАН-ын нарийн бичгийн дарга,Зам тэээрийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эрдэнэт үйлдвэрийн орлогч… гээд хариуцлагатай албанд МАН-аас томилогдож ирсэн. Гэвч тэрээр ажилтнаа алгадсан,Ковидын үеэр гадаадаас ирээд тусгаарлалтад орохгүй гэж цамнасан, Солонгост казино тоглодог… зэргээр хэл аманд байнга холбогддог ч МАН-аас томоохон албан тушаалд томилогдсоор ирсэн.

Өнөөдөр л гэхэд тэрээр Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт медикал” эмнэлгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Ц.Бат-Энх нь МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2018-2019 оны хооронд өөрийн найз, нэг намын гишүүн болох Иргэн Э-ээс нийт 525 сая төгрөг зээлсэн боловч өнөөдрийг болтол өгөөгүй байна.

Тухайн үед Ц.Бат-Энх нь : ” Сонгууль гээд мөнгө хэрэгтэй байна,Хятадуудаас удахгүй мөнгө орж ирнэ, уурхайн лиценз зараад өгнө…” хэмээн мөнгө зээлсэн. Гэвч өнөөдрийг болтол өгөөгүй. Иргэн Э нь Ц.Бат-Энхэд залилуулсан гэж үзээд 2021 оноос цагдаад хандсан ч прокурорын шатанд түүний хэргийг саатуулан өдий хүрчээ.

Улмаар Ц.Бат-Энх нь хохирогчийг дарамтлан, хууль хяналтын байгууллагаас өргөдлөө татаж авахыг шаардах болсон байна.

МАН хэмээх малгайн дор ийм л гэмт хэрэг, луйврын сүлжээнийхэн нуугдаж, намын нэрээр төрийн эрх барьж байна даа. Энэ намчидаас юу ч хүлээх хэрэггүй!!

хариулах

Please enter your comment!
Please enter your name here