Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2023 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр төслийн мэдээлэл танилцуулга, нийгмийн халамжийн чиглэлийн үйлчилгээ, арга хэмжээ, хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг иргэдэд мэдээллэх сурталчлах, шаардлагатай үйлчилгээг газар дээр нь иргэдэд хүргэх Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээ боллоо.
Энэ үеэр:
– 2023 онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга
– Мод тарих, нийтийг хамарсан ажлыг зохион байгуулах гэрээ байгуулав
– Хүүхэд хамгаалах гэрээг Цагдаагийн газартай байгуулав
– Туршлагын ундарга ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэрээ байгуулав
– 2022 онд амжилттай төсөл хэрэгжүүлэгч Шилдэг төслийг хэрэгжүүлэгч нарыг урамшуулж гарын бэлэг өгөв
– Өмнөх онуудын төсөл хэрэгжүүлэгчдийн үзэсгэлэн худалдаа болов. Өдөрлөгт нийт 400 орчим иргэд оролцож мэдээ мэдээлэл авлаа.
ХАЛАМЖААС — ХӨДӨЛМӨРТ