УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг “түдгэлзүүлэх нь зүйтэй” гэж Халдашгүй байдлын дэд хороо шийдвэрлэлээ

118

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дууслаа. Тус хороо УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах Улсын Ерөнхий Прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн, дэмжжээ. Өөрөөр хэлбэл, дээрх гурван гишүүний “халдашгүй байдал”-ыг түдгэлзүүлснээр, орон байр, хамаарал бүхий объект зэрэгт нэгжлэг хийх боломж бүрдэх юм.

Тиймээс хууль хяналтын байгууллагыг ажиллах боломж, нөхцөлөөр хангаж, дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж Халдашгүй байдлын дэд хороо үзжээ. Хэрэв шалгалт хийгээд, шүүхээр гэм буруугүй нь тогтоогдвол бүрэн эрхийг нь сэргээх боломжтой гэдгийг ч энэ үеэр онцолсон юм.

Одоо МАН-ын бүлэг, УИХ-ын Хуульзүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Халдашгүй байдлын дэд хорооны саналыг хэлэлцэж, шийдвэр гаргана. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here