Хавар, намрын улиралд угаартах эрсдэл их гардаг. Энэ ч үүднээс сүүлийн үед угаарын хийнд хордсон гэх дуудлага ихэсчээ. [bctt tweet=”Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 4 өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.” username=””]
Иймд эрсдэлтэй саруудад зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг холбогдох албаныхан анхааруулж байна.
Мөн угаарын хий мэдрэгчээ унтраахгүй байхыг сануулжээ. Гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгч тараахаар болсон ч өнөөдрийн байдлаар 80 мянган өрхөд л тараагаад буй. Харин [bctt tweet=”ирэх долоо хоногоос дахин 65 мянган угаар мэдрэгч тараахаар болжээ. ” username=””]