Оюутолгойн гүний уурхайн 200 ажилтан хугацаагүй ажил хаялт зарлажээ

152

Оюутолгойн гүний уурхайн туслан гүйцэтгэгч “Уорли инженеринг” компанийн ажилтнууд өнөөдөр 06:00 цагаас эхлэн хугацаагүйгээр ажил хаялт зарлажээ.

Ажил хаялтад 200 орчим ажилтан нэгдээд байгаа бөгөөд тэд цалингаа шударга, зөв тооцуулахаар шаардлага тавьжээ.

Тус компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос энэ сарын 14-ний өдөр хэвлэлийн хурал хийхдээ “2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тэгш хуваарь буюу 14/14 хуваариар ажиллаж эхэлсэн. Энэ нь маш олон давуу талыг уурхайчид, уртын ээлжийн ажилчдад авчирсан. Гэсэн хэдий ч бид бүхэн энэ хуваариар ажилласнаас хойш илүү цаг болон цалин хөлсөө дутуу олгох асуудал яригдаж эхэлсэн. Манай компани гэхэд илүү цаг олгож байгаа боловч үндсэн цалингаа 35.8 буюу 40 хувиар бууруулсан” гэж мэдээлж байсан юм.

АЖИЛТНУУД ЭНЭ АСУУДЛААР “УОРЛИ ИНЖЕНЕРИНГ” КОМПАНИТАЙГАА ТОХИРОЛЦОХООР ХЭД ХЭДЭН УДААГИЙН УУЛЗАЛТ ХИЙЖ, ХӨДӨЛМӨРИЙН ХАМТЫН МАРГААН ҮҮСГЭН ДУНДЫН ЗУУЧ ТОМИЛУУЛАН АЖИЛЛАСАН Ч ҮР ДҮНД ХҮРЭЭГҮЙ ТУЛ ИЙНХҮҮ АЖИЛ ХАЯЖ БАЙГАА АЖ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here