УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр тойрогтоо ажиллаж, иргэд, сонгогчиддоо уулзахдаа дугтуйтай мөнгө тарааж буй бичлэг ил болсон юм. Тэрээр өөрөө ч түүнийгээ хүлээн зөвшөөрч “Би ахмадуудаа хүндэтгэд 5-6 хүнд 20 мянган төгрөгтэй золгосон” гэсэн юм.
Гэвч түүний эл үйлдэл бол Авлигын эсрэг хуулинд “иргэд, сонгогчдод бэлэг тараах, мөнгө тараахыг авлига гэж үздэг” зүйл заалтыг зөрчиж буй үйлдэл учир УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АТГ-т шалгуулахаар ханджээ.
Гэвч АТГ маш уриалгахан хүлээж авсан ч ердөө дөрөвхөн цагийн дараа “хэрэг үүсгэж, шалгах боломжгүй” гэсэн хариуг ирүүлжээ.
Ингэснээрээ “АТГ эрх баригч МАН-ын нөлөөнд орсон гэдгээ баталж байна. АТГ авлигатай тэмцэж чадахгүй гэдгээ зарлалаа” хэмээн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл үзэж байгаагаа онцолжээ. Улмаар “Авлигата тэмцэх жил” хэмээн зарласан Засгийн газар ч ажлаа хйиж чадахгүй юм байна гэжээ.