Х.Нямбаатар: Иргэн Т.Бадамжунай албадан гаргахад татгалзах зүйлгүй, өөрөө монгол руу явах хүсэлтэйгээ илэрхийлсэн

207

УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг өнгөрсөн Мягмар гариг (2023.04.05)-т Филиппин улсад баривчлан саатуулсан. Монгол Улсын хууль хүчний байгууллагынхан өнөөдөр (2023.04.04) түүнийг 10.55 цаг Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Улаанбаатарт авчирсан юм.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар иргэн Т.Бадамжунайг хэрхэн баривчилсан талаар мэдээлэл өглөө.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Бид Филиппин улсын хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай уулзаж, эрх зүйн чиглэлээр харилцан туслалцаа үзүүлэх бичгээ гардуулсан.

Энэ хүрээнд иргэн Т.Бадамжунайн гадаад паспортыг хүчингүй болгосон, дансыг нь царцаах талаар шийдвэр гарсан мөн тухайн хүнийг Монгол Улсад шилжүүлэн өгөх талаар дэмжлэг үзүүлээч гэсэн утга бүхий албан бичгүүдийг гардуулсан. Үүний дараа Филиппин улсын хууль сахиулах байгууллагуудын зүгээс Т.Бадамжунайг албадан саатуулсан. Quote

Албадан саатуулах процесс үндсэндээ 10 гаруй цаг үргэлжилсэн. Үүний дараа бид хүсэлт тавьсан. Иргэн Т.Бадамжунай албадан гаргахад татгалзах зүйлгүй, өөрөө монгол руу явах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Энэ дагуу процессын нэлээн урт ажиллагаа явагдсан гэсэн юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here