Байгаль орчны сайд асны хүүхэд Герман хамтрагчидаа 10 тэрбумаар “ЗАЛИЛСАН” гэх хэрэг шалгагдаж байна!

211

Монголчууд бие биенээ төдийгүй гадны хөрөнгө оруулагчид, тэдэнд итгэл хүлээлгэсэн хамтрагчидаа хүртэл залилан мэхэлж, түүнийг нь манай хууль хяналтын байгууллагууд таслан зогсоохын оронд өөрсдөө хуйвалдан, шударгаар шийддэггүйн улмаас ийм хэргүүд газар авч байна.

Нэгэн жишээ:

Зайсанд Үндсэн хуулийн цэцийн зүүн урд талд шинээр баригдсан 20 давхар 2 ширхэг орон сууцны нэг хэсэг битүүмжлэгдээд байна. 2006-2007 онд Байгаль орчны сайд хийж байсан И.Эрдэнэбаатарын хүү Богд хан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар Зайсангийн аманд “Бату Констракшн” гэх компанийхаа нэр дээр 2008 онд 0.5 га газар авчээ. Уг газартаа орон сууцны барилга барихаар Германы компанитай хамтарч 2016 онд “ Герман Монгол Пропертийз ” хэмээх компани байгуулан Германаас хөрөнгө оруулж орон сууцны барилга барьж эхэлсэн байна. Монголын тал зөвхөн газар дээрээ л байшин бариулсан.

Гэвч барилгын ажил талдаа ороод явж байх үед газрын гэрчилгээгээ сунгуулна гэж хэлээд бичиг баримтуудаа авч явж алга болсон байна. Нэг л өдөр баахан залуучууд дагуулж ирэн компаний ажилчдыг оффисоос хөөж гаргангуутаа өөр компани оруулж барилгын ажлыг үргэлжлүүлсэн байна. Улмаар Улсын бүртгэлийн газраар дуусаагүй барилгын гэрчилгээг “Бату констракшн” гэх ганцхан өөрийнхөө компаний нэр дээр гаргаж, нэг хэсгийг нь айлуудад заржээ. Хөрөнгө оруулагчаа буюу хамтрагч Германы талаа “хулхидсан “ гэсэн үг.

Ингээд Германы компани уг орон сууцны барилгад оруулсан 4 сая евро буюу 10 орчим тэрбум төгрөгөө алдсан байна. Тэдний талд Швейцарийн танхимын дэргэдэх Арбитрын байгууллагын шийдвэр 2021.10.28-ны өдөр гарч , Монголын компаний гэрээгээр хүлээсэн үүргийг албадан гүйцэтгүүлэх шийдвэрийг Монголын шүүх баталгаажуулсан байна.Гэвч Шүүхийн шийдвэр өнөөдрийг болтол биелсэнгүй. Германы компаний зүгээс өөрсдийг нь залилан мэхэлсэн гэж үзээд хуулийн байгууллагад хандсан ч хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгох зэргээр будилаантуулж эхэлсэн байна.

Монголчууд хууль хүчнийхэнтэй нийлж гадны хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг гэдэг чинь үнэн байна. Засгийн газраас үүнд онцгой анхаарал хандуулахаа зарлаад байсан нь ч учиртай. Иймэрхүү бусдыг хулхидсан, төрийн байгууллага, хууль хүчнийхэнтэй хуйвалдаж ийм заваан юм хийдгээ болиоч. Монголчууд минь . Нэг хоёр хүнээс болж нийтээрээ Монголчууд муу нэртэй болмооргүй байна аа. Энэ хэргийн талаар дараа нь дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно оо.

Сэтгүүлч Б.Отгон

хариулах

Please enter your comment!
Please enter your name here