СБД-т хүүхэд, эмэгтэйчүүд гэмт хэрэгт өртөж, хохирох нь өссөн үзүүлэлттэй байна

632

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Одмаа:  
-Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасаг 2020 оны 03 дугаар сарын 06-наас 26-ны хооронд Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Хайр өвтгөдөггүй” аян, ЦЕГ-ийн харьяа Хэрэг бүртгэх албанаас хэрэгжүүлж буй “Архигүй орчин” нэгдсэн арга хэмжээг ажмилттай зохион байгуулж байгаа ажээ.

Уг арга хэмжээний зорилго нь иргэдийг ахуйн хүрээнд архи, согтууруулах ундаа хэрэглэх, хүүхэд, эмэгтэйчүүдийг гэмт хэрэг зөрчил болон гэр бүлийн  хүчирхийлэл үйлдэх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилготой юм.

Тус дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн болон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гаралт өмнө оны мөн үетэй харьцуулбал буурсан үзүүлэлттэй байна.[Tweet “Гэхдээ хүүхэд, эмэгтэйчүүд гэмт хэрэгт өртөж, хохирох нь өссөн үзүүлэлттэй байна.”]

Тиймээс иргэд та бүхнийг ахуйн хүрээний архидалтаас татгалзаж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэрэгт өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг СБД-ын Цагдаагийн хэлтсээс анхааруулжээ.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here