Жүжигчин У.Цогтбаяр хэсэг хугацаанд нам гүм байсан. Тэгвэл өөрийн цахим хуудаснаа, цагдаа, шүүхийн байгууллагаар шүүгдэж байгаа талаараа нийтэлжээ.
Тэрээр,
-Надад санаа зовсон, мөн амандаа мөнгө чихүүлээд дуугүй болсон гэх бас амьд мэндийг минь асуусан хүмүүс их байх шиг байнаа даа, янз нь. Би зүгээрээ. Мөн би он залуу Мөнх-Эрдэнэ болмооргүй байна. Нам бус, ажил зорилго улс төр биш болохоор амьдрах шаардлага байна шүү, надад. Улирал байцаагдлаа. Дүүргүүд, эрүү дээр, мөрдөн дээр, тагнуул дээр. Байцаагдаад явж л байна. Лизингээр машин авснаа тайлбарлаж нтр… Сүүлдээ бүүр камергүй өрөөнд, өмгөөлөгчгүй байцаагдлаа.
Цаг үеийн байдалд бол бүгдийг нь жүжиг гэж харж байна. Үхсэн баасны 5-н ш ажиллагаа. 5-н шившигт төлөвлөгөө. Нүүрсний хулгайчдыг барих, илчлэх сонирхол Засгийн газарт алгаа. Реценарын дагуу л явж байх шиг. Одоо намайг дуудаж байна, та эрүүгийн цагдаа дээр хүрээд ирвэл таньд л хэрэгтэй юмаа уг нь гэнээ. Хүүе надад юу ч хэрэггүй ээ. Надад зүгээр л үг хэлэх эрх чөлөө хэрэгтэй байна, хараат цагдаа ахаа. Сонгууль дөхчихсөн юмуу? Ямар эрт хулгайчдын сэвээ яваад эхэлж байнаа. Та нар анзаарч байна уу? гэжээ.