Засгийн газрын өмнөх хуралдаанаас Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүнээс Н.Багабандийг чөлөлөөх шийдвэрийг гаргасан. Харин өнөөдөр/2023.04.19/Жамбалдоржийн Таныг Оюу Толгой ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр томилох шийдвэрийг гаргалаа. Тэгвэл Жамбалдоржийн Тана гэж хэн бэ?
Тэрбээр, Харвардын их сургуульд бакалаврын зэргээ эдийн засаг, Зүүн Ази судлалаар суралцаж, хамгаалсан анхны Монгол төгсөгч аж. Түүнчлэн 2015-2016 онд Оксфордын их сургуульд мастерийн зэргээ хамгаалсан.
Мөн “Монголын залуу оюутан” хөтөлбөр болон “Монгол мөрөөдөл” ТББ-н үүсгэн байгуулагч.
Дэлхийн уул уурхайн акулуудын нэг Рио Тинтогийн Австрали дахь салбар болон Монголын Оюу Толгой компанид ажиллаж байжээ.