Засгийн газраас Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулж дуусган, УИХ-д өргөн барихаар бэлтгэж эхэлжээ. Харин ҮХНӨ-ийн төслийг ард иргэдэд танилцуулж, саналыг нь сонсож эхлээд байна. Тухайлбал, Өвөрнхангай аймагт ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан баг уулзалт хийсэн байна.
Үндсэн хуульд оруулах дөрөв дэх удаагийн өөрчлөлтийн төсөлд Засгийн газар хамгийн түрүүнд хүний эрхийг хамгаалах асуудлыг хөнджээ. Үндсэн хуулийн цэц иргэний үндсэн эрх буюу халдашгүй чөлөөтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх гэх мэт хүний эрхийн маргааныг иргэн гомдол гаргасан л бол хэлэлцэж, шийдвэрлэдэг байхаар тусгасан байна.
Үндсэн хуулийн цэцтэй холбоотой өөр нэг өөрчлөлт нь цэцийн гишүүдийг 6 жилд нэг дуаа сонгодог байхаар тусгасан байна. Одоо мөрдөгдөж буй хуулиар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг дахин томилоход хязгаарлалт байдаггүй юм.
МӨН ЭНЭ УДААГИЙН ҮХНӨ-ИЙН НЭГ ГОЛ ЗААЛТ НЬ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТОО БОЛОН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО. УИХ-ЫН 76 ГИШҮҮНИЙ ТООГ ДАХИН 76-ААР НЭМЖ 152 БОЛГОНО. ХАРИН СОНГУУЛИЙГ НЬ ХОЛИМОГ ТОГТОЛЦОО БУЮУ МАЖОРИТАР, ПРОПОРЦИОНАЛЬ ТОГТЛОЦООГ ХОЛЬЖ ЯВУУЛАХААР ТУСГАЖЭЭ.
ҮХНӨ-ийн төслийг танилцуулах, санал сонсох хэлэлцүүлэг ойрын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудад үргэлжлэх юм байна.