Засгийн газраас хэрэгжүүлж буй Шүүр ажиллагааны талаар сэтгүүлч Б.Отгон байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Засгийн газрын ШҮҮР ажиллагаагаар яамдуудад шургалсан төрийн албаны шалгуур шаардлага хангаагүй, ажилдаа ч ирдэггүй мөртлөө зүгээр л сар бүр цалингаа авч суудаг дээрээс татаастай олон нөхдийг шүүрдэж эхэлсэн. Гэвч шүүр ажиллагаа зарим яамдад үйлчлэхгүй. Тухайлбал: Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яаманд “шүүр” ажиллагаа үйлчилсэнгүй.
УУХҮЯамны ТНБ-н даргын үүрэг гүйцэтгэгч Б.Бямбадагва,Геологийн бодлогын газрын дарга болон Үндэсний Геологийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Уянга нарыг шүүрдэхгүй байлгаад байгаа нь хэний захиалга вэ? Гэж салбарынхан нь бичээд эхэлжээ.
Том хогийг тойруулж шүүрдэх юм бол шүүр ажиллагаа тэгээд утгаа алдлаа шүү” гэжээ.