ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ӨНӨӨДӨР БОЛЛОО. ХУРАЛДААНААС ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭС САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.
Сангийн сайд Б.Жавхлан:
“Засгийн газар 2022 оны 9 дүгээр сард гадаад өрийн нөхцөл байдал маш хүнд байсан. Гэсэн ч 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар төлбөрийн тэнцлийг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны алдагдлыг багасгах арга хэмжээг авсны үр дүнд Монгол Улс гадаад өртэй холбоотой дефолт болох эрсдэлээс бүрэн ангижирлаа.
Удахгүй тавдугаар сарын 1-ний өдөр төлж барагдуулах ёстой “Гэрэгэ” бондын 368.7 сая долларыг төлөх ажлаа бүрэн хангасан. Энэ нь үлдэгдэл өр юм. Үүнийг төлөх боломжийг энэ оны нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн “Сенчири-2” төслийн хүрээнд уг өрийг төлөх валютын эх үүсвэртэй болж чадлаа.
Сүүлийн гурван жилийн хугацаанд 1 тэрбум, 650 сая долларын өрийг барагдууллаа. Нийт 487 сая долларын богино хугацааны арилжааны бондын өрүүдийг бууруулж байна” хэмээн мэдээллээ.
2023 оны 12 дугаар сарын 25-нд төлөгдөх “Самурай” бондын 30 тэрбум иенийн эх үүсвэрийг хадгалсан.
Харин 9 дүгээр сард төлөгдөх ёстой “Евро” бондын 500 сая долларыг бэлтгэхээр ажиллаж байна. 86 сая долларын бондыг эргүүлэн худалдаж аваад 500 сая долларын өр 415 орчим сая доллар болсон. Энэ оны эхний хагас жилд гадаад өрийг 400 сая доллар руу оруулна” гэлээ.