ЕБС-ИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДАД АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ ОРОХ ТУХАЙ СҮҮЛИЙН ХОНОГУУДАД ЯРИГДААД БУЙ. ХАРИН ҮҮНД БШУ-Ы САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ТАЙЛБАР ХИЙЖЭЭ.
Тэрбээр, “Өдрийн турш англи хэлийг нэгдүгээр ангиас нь заахаар болсон байна. Буруу, зөв гэж сошиал сүлжээнд маш их маргалдсан байна.
Тодруулья:
1. Боловсролын хуулийн анхны хэлэлцүүлгээр англи хэл бол үндсэн гадаад хэл байна.
2. Хуулинд нэгдүгээр ангиас англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй.
3. Шинэ хөтөлбөрөөр гуравдугаар ангиас англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөрөө бэлдэнэ, сурах бичгээ бэлдэнэ, багшаа бэлдэнэ…” гэжээ.