“Эрдэнэ тавантолгой” компанийн нүүрс саатсан эсэх асуудлаар Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат тайлбар хийжээ.
Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат:
“Эрдэнэс тавантолгой” компани 5 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 999.3 сая ам.долларын үнэлгээтэй, 9.6 сая тн нүүрс борлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 дахин өссөн, компанийн 12 жилийн түүхэн дэх өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад хамгийн өндөр борлуулалтын үзүүлэлт болж байна. Компани 2019 онд 15.5 сая тонн нүүрс худалдаж, хамгийн өндөр борлуулалт хийж байсан. Энэ борлуулалтын 60 орчим хувьтай тэнцэх хэмжээний борлуулалтыг энэ оны эхний 4 сард хийгээд байна. Борлуулалт зогссон гэдэг нь ташаа мэдээлэл юм.
Монгол Улсын Засгийн газар 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ийг баталсан. Энэ тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулах анхны дуудлага арилжааг 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хийсэн.
Нүүрсийг биржээр борлуулснаар олон эерэг үзүүлэлт гарч эхэлсэн. Борлуулалтын ил тод, нээлттэй байдал, оролцоо хангагдаж байна. Одоогийн байдлаар биржийн арилжаанаас 32 орчим сая ам.долларын нэмэлт орлогыг олоод байна.