Шар усны үер буух нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна

154

Өнөө, маргаашдаа Алтайн уулархаг нутгаар цас хайлж, шар усны үер буух нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна

2023 оны 05 дугаар сарын 12-ноос 05 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи 13-нд нутгийн зарим газраар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -1…-6 хэм хүйтэн, өдөртөө +11…+16 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4…+9 хэм, өдөртөө +19…+24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 хэм, өдөртөө +25…+30 хэм, бусад нутгаар шөнөдөө 0…+5 хэм, өдөртөө +16…+21хэм дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here