Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

739

Өнөөдөр амралтын өдөр боловч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, болон Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. 

ҮАБЗ-ийн хуралдаан өглөө 08:00 цагт хуралдаж, коронавирусийн Монгол дахь нөхцөл байдал, түүнээс үүдэн нийгэм эдийн засгийн байдалд нөлөөлж буй сөрөг үр дагаврыг багасгах, цаашид нөлөөлж болох хүндрэлүүдийг тооцоолж, [Tweet “иргэд, аж ахуйн нэгжид мэдрэгдэж буй эдийн засгийн дарамтыг багасгах асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргахаар ярилцаж, зөвлөлдсөн байна.”]

[Tweet “Харин Засгийн газрын хуралдаан 10:00 цагт эхэлсэн.”] Манай улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо дөрвөөр нэмэгдэж 10 тохиолдол болсон учир цаашид төр засгийн зүгээс ямар арга хэмжээ авч ажиллах талаараа хэлэлцэж байгаа ажээ. Мөн ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг хэлэлж байгаа ажээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here