24 цагийн дотор Италид 793 хүн нас баржээ

800

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит танилцуулгаа хийлээ. 

[Tweet “24 цагийн дотор шинээр 7 улсад коронавирусийн халдвар бүртгэгджээ.”] Африкийн болон арлын улсуудад эрчимтэй тархаж эхэлсэн байна.

24 цагийн дотор нийт 1344 хүн нас барж, дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвараар 11 мянган иргэн нас баржээ. 

[Tweet “Нийт халдварын 48 хувь нь европ тивд бүртгэгдэж 6000 хүн нас баржээ.”] Сүүлийн 24 цагийн дотор европ тивд 23950 хүн шинээр халдвар авсан байна.

Италийн хувьд үндэсний хэмжээнд болон халдварын голомт болоод буй Ломбарди мужид байдал хүнд байна. Тиймээс ерөнхий сайд мэдээлэл хийж хорио цээрийг чангатгаж байгааг онцолжээ. Тус улсад хүнс, эмнэлгийн туламжийн үйлдвэрээс бусад үйлдвэрүүдийг бүр мөсөн зогсоосон.

Европын улс орнуудад хүнс, эмийн худалдан авалт хийхээр гарахдаа ч зөвшөөрөл авч гарахаар болжээ. Бусад үед гадуур зорчиж байгаа бол торгууль ногдуулахаар болсон байна.

Турк улсад халдвар нэмэгдэж байна. 24 цагийн дотор 2900 гаруй шинэ тохиолдол илрүүлжээ. Европын улс хоорондын нислэгүүдээ цуцалж байна.

Их британид шинээр 1000 гаруй бүртгэгдсэн. Нас барсан иргэд нь өндөр настай болон ямар нэгэн суурь өвчтэй хүмүүс байжээ. 

Таваас дээш хүн уулзаж буй тохиодолд хүн хоорондын зайг 1,5 метрээс дотогш оруулахгүй байхыг ДЭМБ зөвлөж байна.

Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан-Уул аймгууд дээр сэжигтэй тохиолдлууд нэмэгдэж байна. хилийн боомтуудтай аймгууд болох Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хөвсгөл аймгууд дээр илүү их анхаарч ажиллаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагааас хүн хоорондын зайг метр байхыг зөвлөж байсан бол сүүлийн үед зайгаа хоёр метр болгожээ. Улмаар нэгнээ ялгаварлан гадуурхах үзэл гаргахгүй байхыг анхааруулж байна.

 Д.Нямхүү ХӨСҮТ-ийн захирал: 

Мөн 03-р сарын 20-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Харин өчигдөр буюу 90 хүнийг улсын хэмжээнд ажиглалтад оруулаад байна.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.03.22-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Saturday, March 21, 2020

хариулах

Please enter your comment!
Please enter your name here