Ардын жүжигчин Н. Сувдын хоёр хүү болох Т.Бат-Оргил, Т.Мөнх-Оргил нар хоёулаа зэрэг 2001.12.10-ны өдөр Сургалтын төрийн сангаас зээл авч АНУ-д сургуульд явж байжээ.
Төрболдын Бат-Оргил нь 2001.12.01-ний өдрийн тушаалаар АНУ-ын Жеймс Медисоны Их сургуулд Бизнесийн удирдлагаар 32,000$ -оор сурсан бол түүний төрсөн дүү Төрболдын Мөнх-Оргил нь мөн өдөр буюу 2001.12.10-ны өдөр АНУ-ын РадФордын Их сургуульд Хөгжмийн менежер мэргэжлээр мөн л 32,000$-ийн зээлээр сурсан байна.
Тэдний сургалтын зээлийг мөн л нэг өдөр нэг сайдын тушаалаар тэглэсэн. 2019.10.18-ны өдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг А/658 тушаал гаргаж зээлээс чөлөөлсөн байна.