Хятад компаний “ТӨЛӨӨНИЙ ХҮМҮҮС”нь хэний хэн бэ?

140

Манай Ерөнхийлөгчөөс өгсүүлээд Хууль хяналтын байгууллагын эрх мэдэл бүхий албан тушаалтны ойрын хүмүүс нь бүгд Хятад компаний төлөөний хүмүүс байвал яах вэ?

“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит нэртэй боловч хөрс хуулалт, олборлолт, ачилт, тээвэр.. бүгд Хятадуудын мэдэлд. “Эрдэнэс тавантолгой”-н Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалтыг гэхэд өнөөдөр Хятад компаниуд хийж буй. Тэдний нэг нь болох 100 хувь БНХАУ-ын компани болох “Нормаунт”-ын үйл ажиллагаа хариуцсан захирлаар Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх Б.Энх-Амгалангийн хүү Э.Энх-Амар ажиллаж байгаа бол Уурхайн дэд даргаар нь АТГ-ын дарга З.Дашдаваагийн төрсөн ахын хүү Д.Амарбаясгалан ажиллаж байгаа.

Монголын төрийн тэргүүн болоод хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудын ойрын хүмүүсийн үр хүүхдүүдийг уурхайнхаа удирдах албан тушаалд тавьж байгаад хууль зөрчин, баялгийг нь өдөр шөнөгүй 24 цагаар цөлмөх Хятадын бодлого. Хамгийн харамсалтай нь эдгээр хүмүүсийн гар хөл буюу төлөөний хүмүүс нь манай улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, төрд тангараг өргөсөн хууль хяналтын байгууллагын дарга нарын үр хүүхдүүд байгаа нь нэн харамсалтай.

Өөрсдийнхөө амин хувийн эрх ашгийн төлөө улс орныхоо эрх ашгийн хохироох эрх уг нь энэ хүмүүст байхгүй билээ.

Munkhuu Baterdene

хариулах

Please enter your comment!
Please enter your name here