Засгийн газраас МИАТ 9 аймагт хямдралтай үнээр нислэг хийх боломжтой болж буйг мэдэгдлээ.
Засгийн газраас төрийн өмчит МИАТ-аа орон нутагт нислэг үйлдэх тэгэхдээ тийзний үнийг боломжийн байлгахаар чиглэл өгчээ. Удахгүй үнэ бүх мэдээлэл нь тодорхой болох юм. Урьдчилсан байдлаар 75 хүний суудалтай онгоц, өдөр бүр нисэх, жуулчдын улиралд өдөрт 2-3 удаа нисэх, тийзний үнэ 2 талдаа 350-400 мянга байхаар тооцоолжээ.