Сэтгүүлч Б.Отгон Ашигт малтмалын тухай хуулийг гадныхан өөрчилж буй талаар онцолжээ.
Тэрээр,
Австралид гол төв нь байдаг РиоТинто манай Оюутолгойг олборлож буй. Монголчууд энэ ордоос олборлож буй баялгаас ердөө тавхан хувийг АМНАТ /Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/нэрээр авч буй.
Монголоос баялаг олборлогчид нь өөрсдөө манай улсын хууль ямар байхыг хэлэлцэх чинь цэвэр ашиг сонирхолын зөрчил мөн биз дээ? Энэ асуултыг хуралд оролцогчдод тавьсан ч хэн нь ч хариулсангүй. АМНАТ ОХУ-д 28%, БНХАУ-д 10 хувь хүртэд байна. Монголд 5 хан хувь байгаа нь тэгээд өндөр үү?
Гадныханаар хуулиа ямар байхыг заалгаж суудаг өөрийн гэсэн толгойгүй, өөрсдийн гэсэн төргүй улс болжээ.
Ийм эзэнгүй үедээ эргэж сэргэхгүй их баялгийг гадагш нь урсгаж дуусгах нь ээ!
Бидэнд ирээдүй үе гэж бий. Зөвхөн бидний үед бүгдийг шавхах эрх байхгүй шүү, гэжээ.