ХЭҮК-оос өчигдөр/2023.06.19/ мэдээлэл хийж С.Зоригийн гэх хэргийн ялтан Ц.Амгаланбаатарыг хамгаалалтад авахг хүссэн. Мөн түүний яриа, бичлэгийг олно нийтэд үзүүлсэн юм.
Тэгвэл уг үйл явдал дээр хуульч, өмгөөлөгчид өөр өөрсдийн байр суурийг хүргэсээр байна.
Тухайлбал,
Өмгөөлөгч Б.Батхүү:
Шүгэл үлээгч Ардын баатар. Тэрээр таксины жолооч алаад, мөчилж багажиндаа хийж яваад баригдсан юм. Нийгэм маань ёроолоо цохиход дөхөж байгаа бололтой.
Өмгөөлөгч Б.Мэргэн:
Шүүх хуралдаанд Ц.Амгаланбаатар гэрчээр орж ирэв. 2 цаг гаруй мэдүүлэг авахад ярьсан зүйл нь хэд хэд зөрөв. “Таны өмнөх мэдүүлгүүд зөрүүтэй, эргэж буцсан байх юм. Одоо ч өөр өөр юм яриад байна” гэхэд хээвнэг “Би угаасаа худлаа ярьдаг юм” гэж билээ.
Хэрэг шалгах явцад маш олон удаа худлаа түүх зохиож цагдаа нарыг төөрөгдүүлж явсаар эцэст нь нотлох баримтуудаар тогтоосон байдаг.
Тэгээд дүгнэлтээ өөрсдөө хийнэ биз ээ, гэжээ.