“Комедиан” Д.Амартүвшин “Монголын либертари нам” байгуулахаар Улсын бүртгэлээс нэрээ авчээ. Түүний хувьд Монголд анхны үзэл санааны идеал нам байгуулахаар шийдэн, ийнхүү нам байгуулах, гарын үсэг цуглуулах ажилдаа орсон талаараа бичээ.
Нам байгуулахын тулд 800 хүний гарын үсгээ цуглуулах ёстой юм.
Тэрээр шинээр байгуулах намаа:
1. Эрх ашгаар биш цэвэр хязраалагдмал төр, чөлөөт зах зээлийн үзэл санаагаар нэгдсэн хүмүүсийн нэгдэл байлгах,
2. Том мөнгөтэй хүнээс хараат болохгүйн тулд зөвхөн гишүүдийн татвараар санхүүжих,
3. Олон гишүүн биш цөөхөн чанартай, үзэл санаагаа ойлгодог гишүүдтэй байхын төлөө ажиллах зорилтууд дэвшүүлжээ.