МАН өнөөдөр /2020.03.23/ 5-р Бага хурлаа цахимаар зохион байгуулна. [Tweet “Хурлаар МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийг хөтөлбөрийг хэлэлцэх юм байна.”]
[Tweet “Мөн МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Бат-Энхийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг Удирдах зөвлөлөөс чиглэл болгожээ”]. Ц.Бат-Энх онцгой дэглэмийн журам зөрчиж, гадаадаас ирэх үедээ тусгаарлалалт орохгүй хэмээн аягласан байдаг. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөлөөс хариуцлага ногдуулж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан юм.
МАН-ын цахим Бага хурлыг УИХ-ын дарга Г. Занданшатар, УИХ-ын МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар удирдан явуулахаар удирдах зөвлөлөөс шийдсэн байна.