Морин хуур урлаач Б.Сүхбаатар морин хуурын өв соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үүднээс 10 гаруй жил хөдөлмөрлөсөн ч өнөөг хүртэл түүнийг нийгэм төдийлөн хүлээн зөвшөөрч, бүрэн дүүрэн ойлгоогүй байна. Учир нь тэрээр хэдхэн сарын өмнө “Жонон хар” нэртэй морин хуурын музей байгуулж, төрөл бүрийн морин хуур, түүний өв соёл, үүсэл гарлыг таниулах 400 гаруй үзмэр дэлгэж, үйл ажиллагаагаа явуулж байсан ч үйл ажиллагааны орлогогүй боноос үүдэн байрнаасаа хөгдөхдөө тулжээ.
Энэ талаараа тэрээр:
-Олон удаа унаж, маш их өрөнд орж, маш олон байр түрээслэж, хөөгдөж туугдаж явахдаа хамгийн их сонсож байсан үг юу гээч?
“Наад ХОГОО АВААД ЗАЙЛ” гэдэг үгийг л хайр найргүй сонссон доо. Бас музейн үзмэрээ ДЭЭРЭМДҮҮЛЖ, хулгайд алдаж их л зүйлийг туулсан. Өнөөдөр ТА намайг муулж харааж зүхэж болох ч таны үр хүүхэд, ач зээ чинь олон үеэрээ надад талархах болно бас бахархах болно.
7.30 гэхэд ядаж л банкны урьдчилгаа бүрдүүлж чадахгүй бол энэ сүүлд орсон байрнаасаа хүртэл хөөгдөж музейн үзмэрүүд гудамжинд гарахад маш ойрхон байна.
Морин хуурын музейгээ байртай болгох гээд хөдөлгөөн өрнүүлж эхлэх, эхлэл маань энэ юм. Миний хийж байгаа үйл ажиллагааг бага ч болсон дэмжиж өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсэж байна. 2023.07.02 өдөр 18:00 цагаас “МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” Ардын урлагийн тоглолт болох тул та бүхэн маань бодит дэмжлэг үзүүлж билет худалдан аваарай.
Ганц өдөр, ганцхан цагийг зориулж гайхамшигт тоглолт үзэж эд эсээ сэргээгээрэй. 86062970 утсаар билетээ захиалаад үнэгүй хүргүүлээд аваарай.
https://www.ticket.mn/event/date/5365/ эндээс авч болно.
Хүндэтгэсэн: Морин хуурын музейг үүсгэн байгуулагч Б.СҮХБААТАР гэжээ.