Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын 300 гаруй албан хаагч ажиллаж байна. Мөн үерийн хор уршгийг арилгах, далан өргөтгөх, босгох, шороо тээвэрлэх зэрэг ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллага, Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, инженерийн байгууламж хариуцсан байгууллагын 210 ажилтан, алба хаагч, 12 нэгж техниктэйгээр хэсэгт үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Хайрга, шороо ачиж байгаа машин замын түгжрэлд орж, цаг хугацаа алдах эрсдэлээс сэргийлж, тус чиглэлд зорчихгүй байхыг уриалж байна.