Зэвсэгт хүчний 6 ангийн 250 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

910

Нийслэлийн БЗД-ийн 43 дугаар хороо, СБД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын усны түвшин нэмэгдэн үерийн далан хальж байгаатай холбоотойгоор өчигдөр буюу энэ сарын 6-ны өдрийн 20:00 цагаас эхлэн үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг дахин 100 гаруй цэргийн алба хаагчаар хүч нэмэгдүүлж нийт Зэвсэгт хүчний 6 ангийн 250 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.Quote

Мөн СБД-ийн 13 хороонд үүссэн үерийн нөхцөлтэй холбоотойгоор томилгоот бүлэг Дамбадаржаа, Дарь-Эх орчимд далан байгуулах ажилд, зургаан хүнд даацын ачааны авто машинтай бүлгүүд шороо татах ажлыг эхлүүлээд байна.

Томилгоот бүрэлдэхүүн иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах ажлаа тууштай үргэлжлүүлсээр байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here