Энэ оны 08-р сарын 31-ээс 04-ний өдрүүдэд Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад айлчилж буй. Үүнтэй холбоотойгоор түүний зорчих чиглэлд замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.
Айлчлалтай холбоотой болон бусад байдлаас шалтгаалан замын түгжрэл үүсэж, хөдөлгөөн зогсож болзошгүй тул Цагдаагийн байгууллагын албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, хүндэтгэлтэй хандахыг иргэд та бүхнээс хүсч байна” гэж Төрийн тусгай хамгаалалтын газраас мэдээллээ.