Судлаач Д.Цэрэнжав:
-“Авлига” хорооллыг буулгах эсэхийг бүх нийтээрээ хүлээж, хэрвээ буулгаж чадвал авлига арилчих мэт горьдож суух зуур дархан цаазат Богдхан ууланд дараачийн “авлига отгууд” бууриа нэмж зассаар байна. Юу харагдав гэвэл Байгаль орчны сайд болгон, одоо энэ сайд хүртэл дархан цаазат ууланд нэмж зөвшөөрөл олгохгүй, цуцлана, цэгцэлнэ хэмээн зарладаг боловч бүгд худлаа. Бас нэг зүйл. Богдхан уул 32 (заримдаа 34 гэдэг) амтай, тэр болгонд барилга байшин чихэж байгаа нь багадаад хоёр амны хоорондын энгэр, зайг ухаж төнхөн байгалийн төрхийг нь өөрчилж нэг ёсондоо дэд ам үүсгээд барьдаг болжээ.