Л.Оюун-Эрдэнэ: Банкны зээлийн хүүг бууруулж, иргэдийг орон сууцжуулна

2057

МАН V Бага хурлаа цахимаар зохион байгуулсан. Цахим хуралдаанд Бага хурлын гишүүд 21 аймаг 9 дүүргийн нийт 38 байршилд хуваагдан цахимаар оролцож, 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр болон бусад асуудлуудыг хэлэлцжээ. 

МАН-ын Мөрийн хөтөлбөрийг боловсруулах Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж буй. Тэрбээр МАН-аас дэвшүүлж байгаа Мөрийн хөтөлбөрийн талаар хэвлэл, мэдээллийнхэнд мэдээлэл өгсөн юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

МАН-ын энэ удаагийн мөрийн хөтөлбөр үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэнэ.

[Tweet “Банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан.”] [Tweet “Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцоно.”] Тодруулбал, 50 м/кв байрыг залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орох тохиолдолд цемент, арматурыг тэглээд, төрийн орон сууцны корпорацыг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг бууруулах том хөтөлбөр багтсан.

Эрүүл мэндийн салбарт оношилгоог нэгдсэн стандартад оруулах том зорилт дэвшүүлж байна. Тодруулбал, [Tweet “иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болно.”] [Tweet “Боловсролын хувьд тогтолцооны реформууд хийгдэнэ.”]

Төвлөрлийг сааруулах том цогц бодлого орж байна. 

-Төмөр замын төслүүдийг хэрэгжүүлнэ.

-Нүүрс болон зэсээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортолно.

-Энэтхэг рүү нүүрс экспортолж, хоёр гарцтай болох зорилтуудыг багтаасан.

Уул уурхай дээр нэмээд таван эдийн засгийн салбарыг дэмжинэ гэх мэт зорилтуудыг мөрийн хөтөлбөрт тусгасан.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here