Он гарсаар Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн зургаан суманд зургаан удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймэрт 22 га ой, 14810 га хээрийн талбай шатжээ.
Тухайлбал,
[Tweet “Энэ сарын 16-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Ширээ нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан байна.”]Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Номгон багийн Засаг даргын Тамгын газрын алба хаагчид ажиллаж, унтраасан.Энэ сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын Хулсан шанд багийн “Бууралын-Айраг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд бүрэн унтраасан.
[Tweet “Энэ сарын 22-ны өдөр Булганаймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Даамайн гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т/ ой, хээрийн түймэр гарчээ.”] Улмаар дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд бүрэн унтраасан.Энэ сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн “Тэмээн хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 157 км, сумын төвөөс урд зүгт 35 км/ хээрийн түймэр гарсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон Хөлөнбуйр, Булган сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, алба хаагчид бүрэн унтраасан байна.
Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг “Түймрийн аюултай үе” гэж үздэг.