Коронавирусийн хамрах хүрээ, дэгдэлт ихсэх хэрээр дэлхийн эдийн засгийн уналтыг хязгаарлах боломжгүй болж байна.
[Tweet “Коронавирусийн халдвар Мягмар гараг /2020.03.24/-ийн байдлаар дэлхийн 194 оронд бүртгэгдэж 370 мянга гаруй хүн өвчлөөд байна.”] Вирусийн хамрах хүрээ, дэгдэлт ихсэх хэрээр эдийн засгийн уналтыг хязгаарлах боломжгүй болж байгаа нь хөрөнгө оруулагчдыг томоохон алдагдалд оруулж айдаст автуулж байна.Тус халдвараас шалтгаалж 2020 онд дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямралд орохыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас мэдээлсэн.
Тус байгууллагаас дэлхийн ДНБ-ний өсөлт энэ онд 1,5% байх урьдчилсан тооцоолол гарсан нь өмнөх оны таамгаас 1,4 %-иар бага үзүүлэлт юм. Мөн хөл хорионоос үүдэн нислэг цуцалсан шалтгаанаар нисэх компаниуд 30 тэрбум ам.долларын хохирол амсах тооцооллыг АНУ-ын агаарын тээврийн хяналтын байгууллагаас мэдээлсэн ба олон улсын Форвард Кейс фирмийн судалгааны дүнгээс харахад сүүлийн
[Tweet “30 хоногт дэлхий даяар 48200 нислэг, 10.2 сая суудал цуцлагдаж авиа компаниудаас Air France хамгийн их алдагдал хүлээгээд байна.”] Энэ нь коронавирусийн халдвар аялал жуулчлалын салбарт ч мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгааг харуулж байгаа юм. Зөвхөн Англи улсруу гэхэд жилд 416.000 хятад жуулчин зорчдог бөгөөд нэг хүн дунджаар 1680 фунт cтерлингийг аялалдаа зарцуулдаг гэсэн тооцоолол байдаг.Коронавирусийн анхны голомт болох БНХАУ-ын Хубэй мужийн үйлдвэрлэл, худалдаа өмнөх жилийн энэ үетэй харьцуулахад 13.5 %-иар буурсан нь дэлхийн хамгийн том экспортлогч орны хувьд тун таагүй үзүүлэлт юм. Мөн АНУ өвчний улмаас эдийн засагт үүссэн савлагааг тогтворжуулах үүднээс 1 их наяд ам.долларын өртөг бүхий эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр батлахаар хэлэлцэж байгаа ч эрх баригчид хараахан зөвшилцөлд хүрч чадаагүй байна.
Эх сурвалж bbc.com