“Монголчууд бид 3-5 сая төгрөгийн сарын цалинтай, түүнээсээ нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явж байхад үнэгүй байртай болох нь” гэсэн марзганал нийгмээр нэг хөврөв. Энэ бол өчигдөрхөн/2020.03.24/ 2020 оны Улсын их хурлын сонгуульд оролцох Мөрийн хөтөлбөрөө танилцуулсан намуудаас эхтэй маазрал.
Ард түмэн л маазрал болгоод байгаагаас бус УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, төрд гарах гэсэн улс төрчдийн, бүр нам эвслүүдээс гаргасан ард түмэнд өгөх АМЛАЛТ юм.
МАН: Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бүрийг байртай болгоно
МАН-ын гол амлалт энэ. Ингэхдээ 50 м/кв байрыг залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орох тохиолдолд цемент, арматурыг тэглээд, төрийн орон сууцны корпорацийг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг бууруулах гэнэ.
Улаанбаатар хотод 380 мянган өрх амьдарч байгаагийн 60 орчим хувь буюу 200 мянга гаруй нь гэр хороололд оршин суудаг. Орон сууц мөрөөдөгчид гэсэн үг. Харин үлдсэн 40 орчим хувь нь орон сууцанд амьдарч буй ч дийлэнх нь орон сууцны зээлтэй.
[Tweet “Орон сууц бол ядуу монголчуудын хамгийн эмзэг цэг мөн.”] Тэд энэ цэгийг овжин ашиглаж дээрх ТЭНГЭРИЙН амлалтыг өгөөд байна. [Tweet “Гэвч өнөөдрийн нөхцөлд нийгмийн даатгал төлдөг бүхэн орон сууцтай болох нь МӨРӨӨДӨЛ юм.”] Яагаад гэвэл авч байгаа цалин, орон сууцны үнэ хоёр нь тэнгэр газар шиг зөрүүтэйг хэн бүхэн мэднэ.Сарын 900 мянган төгрөг/үүнийг ҮСХ-оос дундаж цалин хэмээн үздэг ч иргэд бодит тоо гэж хүлээн зөвшөөрдөггүй/-ийн цалинтай иргэн нэг метр квадрат нь 1,5-2,0 сая төгрөг/50м2*2,0 сая=100 сая/-ийн өндөр өртөгтэй орон сууцыг худалдаж авах нь олон жилийн мөрөөдөл байсаар ирсэн.
АН: Цалинг 3 саяд хүргэнэ
Харин Ардчилсан нам энэ сонгуулиар монгол хүний дундаж цалинг 3 сая төгрөгт хүргэнэ хэмээн цочирдуулав. Ёстой Долоон буудлын Должин эмээ, Баянхошууны Батаа гуайн зүүдэндээ сонсоод ч итгэхээргүй цалин.
Өрхөөрөө нийлээд ч 3 сая битгий хэл 300 мянгөн төгрөгийн орлого олж чадахгүй байгаа энэ цагт яаж тооцоолоод нэг хүний сарын цалинг 3 сая төгрөг болгоно гэж амлаж буй нь гайхмаар…
МАХН буюу “Та бидний эвсэл”: 5 сая төгрөгийн цалин
АН-ын амласан гурван сая төгрөгийн цалинг МАХН бүхий “Та бидний эвсэл” нэртэй эвсэл даруй 2 саяар нэмж 5 саяд хүргэлээ. Ёстой тэнгэрийн тоо. 3 сая төгрөгийн цалин зүүдэнд нь ч орохгүй байхад 5 сая төгрөг бүр ХОЛЫН МӨРӨӨДӨЛ.
Дээр нь нэмээд “үнэгүй байр” өгөх “Өрх бүрт орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэхээ өнгөрсөн намраас эхэлж амласан. Ингэхдээ одоо байгаа ипотекийн зээлийг тэглэж, орон сууцанд орохын тулд урьдчилгаа 30 хувь төлдөг байдлыг зогсоож, орон сууцны зээлийг хүүгүй болгох… гэх мэт үлгэр ярьж, бүр орон сууцанд орохыг хүссэн иргэдийг бүртгэж авсан билээ. МАХН-ынхны гарт орон сууцанд орох хүсэлтэй 30-40 мянган иргэний жагсаалт ярайж байгаа нь лав.
ШИНЭ: 30 гэр бүлээр иргэдийн байрны зээлийг төлүүлнэ
ШИНЭ нам, МҮАН, Үнэн ба Зөв нам, БНН-ууд нэгдсэн “Шинэ эвсэл” гэх эвсэл Монгол улсыг үсрэнгүй хөгжүүлэх “Шинэ эргэлт”-ийн 21 бодлого гээчийг боловсруулан батлуулжээ.
Тус эвслийн мөрийн хөтөлбөр дунд өнгөрсөн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан 30 тэрбум долларын өрийг 3 сая ард иргэдээр биш 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх “Өргүй монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ хэмээн амлажээ. Улмаар 30 гэр бүлийн мөнгөөр иргэдийг орон сууцанд оруулах гэнэ.
Бэлэн мөнгөний амлалт байр, орон сууцаар солигдсон нь
Нэгэн цагт буюу 2000, 2004, 2008, 2012 оны УИХ-ын сонгуулиудын мөрийн хөтөлбөрт дээрх намууд биесээсээ өрсөн мөнгө тараахаа амладаг байв. Эрхэм уншигч авхай нар санаж буй бол 2000 оны сонгуульд АН “хүүхэд бүрт 10000 төгрөг” өгөх мөнгөний амлалт гаргаж, энэ мөнгийг дараагийн сонгуульд МАН 20000 болгон өсгөж, улмаар шинэ гэр бүл болоход зориулсан 500 мянга, оюутны 70 мянга, одонтой ээжүүдийн мөнгө, өндөр нас насалсны хишиг… АН “Эрдэнийн хувь” нэг сая төгрөг , МАН түүнийг нь давуулан 1,5 саяыг бэлнээр нь тараахаа амлаж байсан удаатай.
Харин өнөө жил түүнээсээ ТОМОРЧ цалин, байр амлах нь ард түмний амьдрал дээшилснийх үү, бэлэн мөнгөний амлалтанд ард иргэд хууртагдахаа больсноос уу. [Tweet “Юутай ч үнэгүй байр, өндөр цалинтай болгох Молгидолтууд хөвөрч эхэллээ.”]