С.Эрдэнэбат:”Эрдэнэт үйлдвэр” захирал удирдлагуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ гээд 700-800 саяын байрыг “Ривер гарден”-аар дүүрэн өгсөн

148

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдын ажил хаялтын талаар байр сууриа илэрхийллээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

Цалин хөлс, шинэчлэл, нийгмийн шударга ёсыг тогтооход цлаингийн хэт ялгаатай байдлыг өөрчлөх нь чухал. “Эрдэнэт үйлдвэр” гурван жилийн өмнө захирал удирдлагуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ гээд 700-800 саяын байрыг “Ривер гарден”-аар дүүрэн өгсөн байсан. Гэтэл жирийн ажилчдад орон сууцны дэмжлэг нэрээр 70 дахин бага 10 сая төгрөг өгдөг. Ийм ялгавартай захиргаа, үйлдвэрийн ажилчдын хоорондын нийгмийн хамгааллын асуудал дээр ажилчид маш их бухимдалтай байгаа юм билээ. 

“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчид ирснээсээ хойш харьцангуй нийгмийн асуудал шийдэгдэж байгаа боловч цалин, хөлсний хувьд маш их ялгаатай. Миний авсан мэдээллээр,

“Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд өөрсдөө 10-50 саяын цалин авдаг, ажилчид нь 1,7-6 сая төгрөгийн цалин авдаг. тэр 6 саяын цалинг хүнд нөхцөлд, илүү цагаар ажиллаж, бусад төрлийн нэмэгдлээ бүгдийг оролцуулж байж авч буй цалин.Quote

Гэтэл “”Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдын цалин 1000$-т хүрсэн, “Үйлдвэрчний эвлэл”-ээр эрхээ хамгаалуулах хэмжээнд хүрээгүй” гэх мэтээр ярьж байгаа нь маш ойлголтын зөрүүтэй яриа. Тиймээс Монгол Улсын томоохон үйлдвэрүүд, хамтын гэрээгээрээ цалингийн бодит шинэчлэл, өөрчлөлт хийх ёстой гэдгийг хэлмээр байна. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here