ОХУ-аас бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглох тогтоол гаргажээ. Үүнээс үүдэн манай улс бензиний нөөцгүй болно гэх мэдээлэл иргэдийн дунд тархаж, ШТС-уудын ачаалал нэмэгдээд буй. Уг асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:
Юун түрүүнд шатахууны 30-аас дээш хоногийн нөөцтэй байгааг онцолъё. ОХУ-ын Засгийн газраас тогтоол гаргасан. Тус тогтоол нь ОХУ-аас арилжааны дизель түлш, бензин экспортлохыг түр хугацаанд хориглосон нь үнэ. Энэ тогтоол ямар нэгэн улс төрийн зорилгогүй. ОХУ-д өнгөрсөн 3-р сараас эхлээд дотоодод нь шатахууны үнэ өссөн. Үүнийг тогтворжуулах үүднээс экспотдоо хориг тавьсан байна.
ОХУ дотооддоо евро-5 ангиллын автобензин хэрэглэдэг. Харин манай хэрэглэж байгаа нь евро-2. Тиймээс манай улс руу гаргаж байгаа автобензин тус тогтоолд хамаарахгүй байх магадлалтай. Энэ асуудлыг ойрын хоёр хоногт багтааж олон нийтэд мэдээлнэ, гэсэн юм.