БОАЖЯ 2018 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулах гэсэн ч уг хууль нь хууль зөрчсөн гэж шүүхээс үзсэн байдаг. Учир нь 2012 онд батлаад огт хэрэгжүүлээгүй “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль” гэх хууль байсаар атал дахин хууль санаачилж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн байдаг.
“Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжэлтэй, БОАЖЯ, Засгийн газрыг хариуцагчаар татсан уг хэрэг дээр БОАЖЯ давж заалдан 2 жил дамнан маргаан үргэлжилж буй юм.
Тэгвэл уг маргаантай холбоотой шүүх хурал өнөөдөр/2020.03.25/ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр болж Анхан шатны шүүхийн шийдэрийг хэвээр үлдээжээ.
Өөрөөр хэлбэл, “Монгол Улсын Засгийн газар “Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хууль баталчихаад уг хуулиа 7 жил хэрэгжүүлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл болохыг шүүхээс дахин тогтоожээ.
Ингэснээр БОАЖЯ шинээр ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль шинээр санаачлах бус өмнө нь/ 2012 онд/ баталсан хуулиа хэрэгжүүлэх шаардлагатай тулгарч байна.