ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой НОЦТОЙ мэдээлэл гадны сайтад нийтлэгджээ. Мэдээллийн Yahoo.com цахим хуудаст өнөө өглөө Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн тухай “Дашзэвэгийн Амарбаясгалангийн Зөвлөлт маягийн авлига Монголыг тогтворгүй болгож байна” гэсэн нийтлэл гарчээ.
Маш ноцтой гэж хэлж болох гарчигтай тус нийтлэл эхэндээ Монгол Улс “Баялгийн хараал” тусаж, “Нүүрсний хулгай” нүүрлэсэн, улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хулгайг илрүүлэхээр албан тушаалтнуудтай тэмцэл өрнүүлж байгааг дурдаад, Хэрэг эрхлэх газрынх нь дарга энэ хэрэгт холбоотой гэх сэжүүрүүдийг хөвөрдсөн байна. НИЙТЛЭЛД ДУРДАГДСАН НОЦТОЙ АГУУЛГУУД гадны сэтгүүлч Монголын нөхцөл байдлыг судлаад бичээд байх нь ховор. Тэгвэл Адам Балогн хэмээх сэтгүүлч нээлттэй эх сурвалжаас багагүй мэдээлэл цуглуулж, тэр ч байтугай дүгнэлт хийжээ.
Тэдгээрийг жагсаавал:
Д.Амарбаясгалан “Нүүрсний хулгай”-н мөрдөн шалгалтыг удаашруулж байгаа Адам Балогн “Нүүрсний хулгай” руу шидсэн “цалам” чангарахын хэрээр эрх мэдэлтнүүдийн зүгээс мөрдөн байцаалтад саад учруулах нь нэмэгдэж байгаа бөгөөд энэ ажлыг хийж байгаа гол хүмүүс нь Нүүрсний хулгайтай холбоотой гэж зарлгдсан 17 албан тушаалтны тоонд ороогүй ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, зөвлөх Ц.Чулуунзагд нар гэсэн байна. “Монголчууд Д.Амарбаясгаланг улс төрийн стратегич гэж нэрлэдэг нь өмнө нь ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл авсан ч хариуцлага хүлээгээгүйтэй холбоотой. Харин одоо нүүрсний хулгайн нарийн төвөгтэй схемд оролцсон нь мөрдөн байцаагчдын гол бай болгож байна. Ц.Чулуунзагд одоо АТГ-т шалгагдаж, харин Д.Амарбаясгалан эрх мэдэл, албан тушаалаа ашиглан мөрдөн байцаалтыг удаашруулж байгаа” гэж тэрээр бичжээ.
Тавантолгойн нүүрс баяжуулдаг “Админерал”-ын далд эзэн нь Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд Адам Балогн Монголын нээлттэй эх сурвалжуудаас мэдээлэл сайтар цуглуулан нийтлэлдээ ашигласан талаар дээр дурдсан. Тэрбээр дата судалгаа хийсний үндсэн дээр “Эрдэнэс Таван толгой”-д баяжуулах үйлдвэр барьж байгаа “Админерал” ХХК-ийн талаарх мэдээллийг судлаад далд эздийг нь Ц.Чулуунзагд, Д.Амарбаясгалан гэж дүгнэсэн байна. “Тус компани Цэдэнпилийн Чулуунзагдын ах, Цэдэнпилийн Ламжавын нэр дээр байдаг, Ц.Чулуунзагдын эхнэр н.Баярмаа нягтлан бодогч, ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг зэрэг баримтыг тэрбээр олж чадсан байв. “Админерал” ХХК Ц.Чулуунзагдын ах Цэдэнпилийн Ламжав БНХАУ-ын иргэн Шюпинг Ван нарын нэр дээр байдаг. Гурван хувьцаа эзэмшигчтэй, Монголын “Моновант” ХХК 45, БНХАУ-йэ Quzhou Longyuan Trading Co. Ltd 34, “Hong Kong Ruishen Global Group” ХХК үлдсэн 21 хувийг тус, тус эзэмшдэг. Ихэнх хувьцааг эзэмшигч “Моновант” ХХК-ийг Ц.Ламжав БНХАУ-ын иргэн Хасбаатар Насан-Урт нар үүсгэн байгуулсан.
Энэ “Админерал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Quzhou Longyuan Trading” Co. Ltd, “Hong Kong Ruishen Global Group” ХХК нь “Эрдэнэс Таван толгой” ХК-иас нүүрс худалдаж аваад, улмаар худалдан авалт бүрийнхээ дараа их хэмжээний мөнгийг “Админерал” ХХК-ийн дансанд шилжүүлдэг, түүнийг нь Ц.Ламжав, Н.Хасбаатар нар зарлагаддаг байсан аж. Тухайлбал, дээрх компаниуд 2021 оны 10-р сарын 4-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой”-гоос 300 мянган тонн, 2022 оны долдугаар сарын 9-нд 500 мянган тонн нүүрс худалдан авсан бол 2021 оны 6-р сарын 29-өөс 2022 оны 10-р сарын 29-ний хооронд “Quzhou Longuan Trading”, “Ruishen Global Group Co. Ltd”, “Dongsheng Petroleum” Co. Ltd, “Sino-Mongolian PAITS Intelligentte” Ltd компаниудаас 2,164,769 долларыг “Админерал” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Энэ мөнгө дараа нь хэсэгчлэн “Моновант”-ын дансанд орж байжээ. Үүнийг Тавантолгойгоос нүүрс авсны хариуд буцаан авч байгаа схем гэж үзэж байгаа аж.
“Дашзэгвийн Амарбаясгалан Тавантолгойн нүүрсний ордоос 47 мянган тонн нүүрсийг “Админерал” компаниар дамжуулж, ашиг хонжоо олж байсан гэх. Одоогоор эдгээр дүгнэлтийг шалгаж байгаа ч Дашзэвэг нь нөлөөгөө ашиглан хөндлөнгөөс оролцож байна” гэж Адам Балогн бичсэн байв.
Нийтлэлч энэ талаар “Цэвэршүүлсэн нүүрсний чанарыг сайжруулах, бохирдлыг бууруулах нь олон нийтийн эрх ашигт нийцэж байгаа ч эрх баригч намын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хамаарал бүхий компани энэ ажлыг яагаад хийх болсон нь тодорхойгүй байна” гэж бичжээ. Улмаар нийтлэлээ “Админерал” ХХК, “Глобал гүүр транс” ХХК нь Монголын ардчиллын бүрэн бүтэн байдалд заналхийлж байна.
Нүүрсний хэрэгт Засгийн газрын хүн оролцсон нь эрх баригч намыг хагалах ч магадлалтай. Хэрэв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн намын гишүүдийн үүсгэсэн улс төрийн тогтворгүй байдлыг даван туулж, ил тод байдлыг бий болгож, ял шийтгэл ногдуулах ажлыг үргэлжлүүлэх юм бол Монгол Улсад хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдэнэ. Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн төлөөх тэмцэлд хэн ялах вэ.
Үндэсний эрх ашгийн төлөө тэмцэж буй Засгийн газар уу, эсвэл амин хувиа борлуулсан авлигач албан тушаалтнууд уу гэдгийг харах л үлдлээ. Монголын ирээдүй эгзэгтэй байна” хэмээн дуусгажээ.